Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
1/3
Соёл, спорт

"Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 31 дэх удаагийн уралдаант наадам”-ын I шатны шалгаруулалт зохион байгуулагдлаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 31 дэх удаагийн уралдаант наадам”-ын I шатны шалгаруулалт зохион байгуулагдлаа
"Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 31 дэх удаагийн уралдаант наадам”-ын I шатны шалгаруулалт зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

"Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 31 дэх удаагийн уралдаант наадам”-ын I шатны шалгаруулалт зохион байгуулагдлаа

855887128_1537709418386726_4200664834205510228_n

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг" шалгаруулах 31 дэх удаагийн уралдааны I шатны шалгаруулалт 2026 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

857888680_1537709481720053_8151995828936286779_n

I шатанд нийслэлийн 7 дүүргийн 59 ерөнхий боловсролын сургуулийн 2531 суралцагч оролцож, шилдгүүдээ шалгарууллаа.

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

  • Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын Монгени сургуулийн “Одод” хамтлаг

  • Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эрин сургуулийн “Diamons" хамтлаг

  • Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө сургуулийн “Ундарга” хамтлаг

  • Шилдэг удирдаач багш: Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эрин сургуулийн хөгжмийн багш Ш.Ариунчимэг

НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

  • Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг

  • Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

  • Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 68 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

  • Шилдэг удирдаач багш: Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хөгжмийн багш Ц.Гантуяа

НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРЭГ

  • Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг

  • Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

  • Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн “Аялгуу” хамтлаг

  • Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Нарны дуулал” хамтлаг

  • Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн хамтлаг

  • Шилдэг удирдаач багш: Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн хөгжмийн багш М.Мэнджаргал

НИЙСЛЭЛИЙН СҮХБААТАР ДҮҮРЭГ

  • Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

  • Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын Логарифм сургуулийн найрал дууны хамтлаг

  • Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 2 сургуулийн найрал дууны хамтлаг

  • Шилдэг удирдаач багш: Нийслэлийн ерөнхий боловсролын Логарифм сургуулийн хөгжмийн багш Д.Түвшинжаргал

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРЭГ

  • Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

  • Дэд байр: Монгол дахь Канад сургуулийн найрал дууны хамтлаг

  • Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

  • Шилдэг удирдаач багш: Монгол дахь Канад сургуулийн хөгжмийн багш Х.Гантуяа

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

  • Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

  • Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

  • Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

  • Шилдэг удирдаач багш: Нийслэлийн ерөнхий боловсролын Олонлог эгзэ сургуулийн хөгжмийн багш М.Уранчимэг тус тус шалгарлаа.

2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монголын Хүүхдийн ордны тоглолтын танхимд II шатны шалгаруулалт болж, шилдэг хамтлагуудын Гала тоглолт 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Соёлын Төв өргөөнд тоглогдох юм.

Хуваалцах