Шатрын өсвөрийн сондгой насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатарчид хоёр алтан медаль хүртжээ
Мэдээллийн алба

Испанийн Рокетас Де Мар хотод шатрын өсвөрийн сондгой насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Монголын шатарчид хоёр алтан медаль хүртжээ.
7, 9, 11, 13, 15, 17 насны ангиллаар зохион байгуулсан тус тэмцээнд дэлхийн 82 орны аваргууд оролцож байгаа бөгөөд өсвөрийн 757 тамирчин 11 өрөг өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна.
Манай улсаас “Стейниц” академийн шатарчин Б.Буянхишиг охидын 17 насны ангилалд алтан медаль хүртсэн. Мөн Б.Буянхишиг зөвхөн түрүүлээд зогсохгүй их мастерын нэг норм биелүүлж, эмэгтэй олон улсын мастер цол хүртжээ.
Тэгвэл Б.Энхнамуун 15 насны охидын ангилалд 11 өргөөс 8.5 оноогоор алтан медалийн эзэн болсон.
Харин багийн нэгдсэн дүнгээр хоёрдугаар байр эзэлжээ.



















