Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
1/3
Нийгэм

Б.Бэхбол: Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай байна

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Бэхбол: Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай байна
Б.Бэхбол: Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нийтийн тээврийн салбар өвөлжилтийн бэлтгэл ажлаа хийж эхэлжээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхбол"Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 17 ААН-д аравдугаар сарын 5-13-ны хооронд өвөлжилтийн бэлэн байдлыг шалгасан.

НТБГ-ын 7 ажилтан, нийслэлийн онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын байцаагч нартай хамтран нэг автобусанд 18 үзүүлэлтээр хяналт  шалгалт хийсэн байгаа.

Өнгөрсөн өвлийн улиралд Yutong загварын автобус халаалт сайн байсан учраас гомдол ирээгүй.

Screenshot 2026-10-22 120824

Харин солонгос автобус явдаг чиглэлийн иргэдээс "Хүйтэн байна" гэсэн гомдол их ирсний улмаас энэ жил уг автобуснуудын паарны ажиллагааг илүү шалгасан. Хувийн байгууллагууд солонгос автобуснуудад нэмэлт халаагуур тавьж, өвөлдөө бэлдэж эхэлсэн байна.

Тухайлбал "Эрдэм транс" компани 70 гаруй солонгос автобусыг үйлчилгээнд явуулдаг. Үүнээс 30 автобусанд нэмэлт халаагуур суурилуулж, паарны үлээлтийг сайжруулсан байна.

Үлдсэн 40 автобусанд хүйтний улирал эхлэхээс өмнө нэмэлт халаагуурыг суурилуулахаар ажиллаж байгааг хэлсэн. Хүйтний улирал эхлэхээс өмнө бүх нийтийн тээвэртээ халаагуур бүрэн тавихаар ажиллаж байгаа юм байна лээ.

Өвлийн бэлтгэлийг шалгах явцад ААН-үүдийн дутагдал, зөрчлийг тухай бүрд сануулж, хэвийн болгосон. Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай байна" гэв.

Хуваалцах