Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга боллоо
Мэдээллийн алба

Япон улсын Айчи-Нагоя хотод Азийн зуны спортын V пара наадам үргэлжилж байна.
“Айчи-Нагоя-2026” Азийн зуны пара наадмын пара пауэрлифтингийн төрөлд, Үндэсний шигшээ багийн тамирчин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ.
Тэрбээр гурав дахь захиалгаа 246 кг болгон амжилттай өргөж Азийн пара наадмын хошой аварга болов. Түүний Азийн пара наадмын дөрөв дэх медаль бөгөөд өмнө нь нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэж байлаа.
Монголын баг тамирчид тус наадмаас дөрөв дэх алтан медалиа гардаж байна.


















