Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:22-23-нд шилжих шөнө Дорноговь, Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:23-нд Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

10-р сарын 22-ны 20 цагаас 10-р сарын 23-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 22-23-нд шилжих шөнө Ховдын өмнөд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар, 23-ны өдөр Ховд, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр 18 хэм хүйтнээс 23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -13...-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх гол орчмоор 2 хэмээс 3 хэм хйүтэн, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэм хүйтнээс 7 хэм, бусад нутгаар 8 хэм хүйтнээс 13 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 5 хэм хүйтнээс 10 хэм хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг ялимгүй цас орно, өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8 хэм хүйтнээс 10 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11 хэм хүйтнээс 13 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11 хэм хүйтнээс 13 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 3 хэм хүйтэн байна.

2026 оны 10-р сарын 24-нөөс 2026 оны 10-р сарын 28-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Ховд, Говь-Алтайн хойд сумдын нутгаар, 24-нд Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Говь-Алтайн хойд сумдын нутгаар, 25-нд Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 26-нд Хөвсгөл, Булган, Хэнтий, Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй цас орно. Салхи 24-26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар нэмж хүйтэрч, Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 24 хэм хүйтнээс 29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19 хэм хүйтнээс 24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5 хэм хүйтнээс 10 хэм, бусад нутгаар 12 хэм хүйтнээс 17 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 8 хэм хүйтнээс 13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн байна.

Хуваалцах