Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын амны хойно 19:50 цагт шар өвсний гал түймэр гарч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 14, 30, 65 дугаар ангиуд ажиллаж 20.35 цагт тархалтыг зогсоож, 2026 оны 10 дугаар сарын 22-ны 04.40 цагт бүрэн унтраасан.
Дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын Тамгын газрын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудыг ажиллуулсан бөгөөд Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс ажилласан алба хаагчдын хоол, хүнсээр хангаж, эрүүл мэндийн төвөөс 12 цаг түймэр дээр ажилласан бүрэлдэхүүнд эрүүл мэндийн урьдчилсан үзлэг хийж, алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг хангаж, хамтран ажиллалаа.
Түймрийн голомтод онцгой байдал, Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн байгууллага, байгаль хамгаалагч зэрэг нийт 4 байгууллагын 35 алба хаагч 7 автомашинтай үүрэг гүйцэтгэлээ. Түймрийг бүрэн унтрааж, Богд Уулын дархан цаазат газрын захиргаанд тухайн өдрийн 12.00 цагт хүлээлгэн өгсөн.





















