Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монгол Улсад нэвтрүүлжээ
Мэдээллийн алба

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрслэл оношилгооны төвийн цөмийн онош зүйн эмч нарийн баг, Зүрхний төвийн эмч нартай хамтран “Зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT” (Adenosine Stress Myocardial Perfusion Imaging – MPI) шинжилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлж, эхний хоёр тохиолдлыг амжилттай гүйцэтгэжээ.

Монгол улсад дараах шинжилгээний онцлог, ач холбогдол шинэ боломж бүрдсэн байна.
Эмийн ачаалалтай оношилгоон дасгалын ачаалал авах боломжгүй өвчтөнд аденозин эмийн тусламжтайгаар зүрхний булчингийн цусан хангамжийг үнэлнэ.
Цусан хангамжийн дутагдлын байршил, тархалт, хүндийн зэргийг тодорхойлно.Шинжилгээний үр дүнг эмнэлзүйн бусад мэдээлэлтэй уялдуулан эмчилгээний тактик, цаашдын тусламж үйлчилгээний чиглэлийг оновчтой тодорхойлох юм байна.


















