Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Саран дээр үүссэн хамгийн том шинэ тогоог илрүүлжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саран дээр үүссэн хамгийн том шинэ тогоог илрүүлжээ
Саран дээр үүссэн хамгийн том шинэ тогоог илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

NASA-гийн Сарны тойрог замын тандан судлах аппарат (LRO)-ын мэдээллээс Саран дээр шинээр үүссэн, сүүлийн үед бүртгэгдсэн хамгийн том цохилтын тогоог эрдэмтэд илрүүлжээ. Судалгааны дүнг есдүгээр сарын 16-нд нийтэлсэн байна.

Макгетчин хэмээн нэрлэсэн уг тогоо 222 метр орчим өргөн, 43 метр хүртэл гүн бөгөөд хэмжээгээрээ Ромын Колизейгоос том аж. Тогоо 2024 оны дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 22-ны хооронд астероид эсвэл сүүлт одны хэлтэрхий Сарны гадаргуутай мөргөлдсөний улмаас үүссэн гэж судлаачид тогтоожээ. Мөргөлдсөн биетийг гурваас зургаан давхар барилгатай дүйцэх хэмжээтэй байсан байж болзошгүй гэж тооцсон байна.

Эрдэмтэд LRO аппаратаас авсан өөр өөр үеийн зургийг харьцуулах явцдаа 2025 оны аравдугаар сард уг өөрчлөлтийг анх илрүүлж, дараагийн өндөр нарийвчлалтай зургуудаар тогооны хэмжээ, бүтцийг тогтоожээ. Ийм хэмжээний мөргөлдөөн Саран дээр ойролцоогоор зуун жилд нэг удаа тохиолддог гэж тооцоолсон байна.

Мөргөлдөөний нөлөөгөөр Сарны гадаргын материал 100 гаруй километрийн зайд тархаж, тогооны эргэн тойронд долоон километр орчим өргөн, шөнийн температур нь орчноосоо бага хэсэг үүссэн байна. Судлаачид энэ нь цохилтын улмаас Сарны өнгөн хөрс сийрэгжсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ.

NASA уг судалгааг цаашид Саран дээр байгуулах станц, дэд бүтцийг сансрын биетийн мөргөлдөөн болон шидэгдсэн чулуулгаас хамгаалах эрсдэлийг тооцоход ашиглахаар төлөвлөж байна.

Хуваалцах