Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Чөлөөт цаг

Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн 35 гаруй орны өв соёл нэг дор цугларсан Австри улсын нийслэл дэх загварын тайзнаа анх удаа Монголчууд үндэсний дээлээрээ гоёж, морин хуурын давтагдашгүй эгшиг аялгуугаа цуурайтууллаа.

Австри улс дахь “Монгол Төв” ТББ санаачилж тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэй Европын соёлын нийслэл гэгддэг Вена хотод “Costumes of the World 2026” буюу Олон улсын үндэсний хувцасны наадамд монголчуудын төлөөлөл эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн арга хэмжээ боллоо.

Олон улсын соёлын олон талт байдлын байгууллагаас ес дэх жилдээ зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 35 гаруй орны төлөөлөгчид оролцсон бол “Монгол Төв”-ийн санаачилгаар 12 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний баг анх удаа оролцсоноороо онцлогтой байлаа.

Австри дахь "Монгол Төв" нь тус улсад амьдарч буй Монголчуудыг нэгтгэж, эх орныхоо өв соёлыг гадаадад сурталчлах үйлсэд чиглэн ажилладаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээний оролцоо нь ч мөн тэдний зорилгын нэгэн илрэл боллоо.

Монголын багийн үзүүлбэрийг морин хуурч Н.Бямбажаргал, Б.Пүрэвсамбуу нар морин хуурын аялгуугаар чимсэн нь үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байв.

Түүнчлэн Монголын соёлыг танилцуулах үүднээс үндэсний гоёл чимэглэл, соёлын онцлогийг харуулсан эд зүйлсийг дэлгэн үзүүлж, зочдыг ааруул зэрэг цагаан идээний дээжээр дайллаа.

Швед дэх тусгай сурвалжлагч Р.Хишиг-Алдар

Хуваалцах