Монголын Оюун Ухааны Академийн "MemoKid" төвийн салбар Стокгольм хотод нээгдлээ
Мэдээллийн алба

Монгол хүүхдүүдийнхээ оюуны хөгжил, суралцах чадвар, ирээдүйн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой "MemoKid Stockholm" сургалтын төв Швед улсад үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Монголын Оюун Ухааны Академийн олон жилийн туршлага, үр дүнтэй арга зүйд тулгуурлан хүүхэд бүрийн оюуны чадамжийг хөгжүүлэх, анхаарал төвлөрөл, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, тооцоолох хурд болон суралцах арга барилыг нь сайжруулахад чиглэн ажиллах аж.

Хүүхэд бүр өөрийн гэсэн онцгой авьяас, чадвартай. Тэрхүү боломжийг нь нээн хөгжүүлж, өөртөө итгэлтэй, бие даан суралцах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй ирээдүйн эзэд болоход нь энэхүү төв өөрийн үүрэг чиглэлээ тодорхойлжээ.

Монголынхоо өв соёл, боловсролын үнэ цэнийг Швед улсад түгээн дэлгэрүүлж, хүүхэд багачуудынхаа хөгжилд хувь нэмэр оруулах энэхүү сайхан үйлсийн нэг хэсэг болж байгаадаа тус хамт олон сэтгэл хангалуун баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Мөн "-Биднийг дэмжиж, итгэл хүлээлгэн, энэхүү үйл ажиллагааг эхлүүлэхэд хамтран ажилласан нийт багш нар, эцэг эхчүүд, дэмжигч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэснийг энэхүү мэдээллээрээ уламжилж байна.
"MemoKid Stockholm"-Дэлхий биднээс суралцана гэсэн уриан дор тэд нэгджээ.
Бэлтгэсэн: Р.Слава /Скандинавын орнууд дахь тусгай сурвалжлагч/


















