Улсын нөөцийн тогтолцоог боловсронгуй болгоно
Мэдээллийн алба

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төсөл батлагдсанаар: Улсын нөөцийн агуулахын барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засвар үйлчилгээ хийхэд улсын төсөвт санхүүгийн дарамт учруулахгүй.
Агуулахын ашиглагдаагүй сул багтаамжийг бэлэн байдал, технологийн горим алдагдуулахгүйгээр түрээслүүлж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ.
Гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед шийдвэр гаргах хугацааг богиносгож, шаардлагатай бараа материалыг газар дээр нь шуурхай хүргэнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд гамшгаас хамгаалах орон нутгийн нөөц бүрдүүлэх, зарцуулах ажлыг шат шатанд нь хариуцлагатай хэрэгжүүлэх юм.





















