Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд  640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын 2024–2027 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай сургуулийн 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил бүрэн дуусаж, 2026 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Улсын комисс ажиллан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах шийдвэр гаргалаа. Улмаар комиссын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн барилгыг хүлээн авлаа.

Сургуулийн барилгын зураг төслийг “Зураг төсөл консалтинг” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Цэгц Мандал” ХХК гүйцэтгэсэн байна.

Тус сургуулийн 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилга ашиглалтад орсноор суралцагчид орчин үеийн шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай орчинд суралцах боломж бүрдэж байна.

Хуваалцах