Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:05, 06-нд ихэнх нутгаар хүйтэн, говь, талын нутгаар салхитай байна.

11-р сарын 04-ний 20 цагаас 11-р сарын 05-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. 04-05-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 05-ны өдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эхээр 19 хэм хүйтнээс 24 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14 хэм хүйтнээс 19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 7 хэм, бусад нутгаар 8 хэм хүйтнээс 13 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...-10 хэм хүйтэн, Эхийн голын Баян Бүрд орчмоор 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17 хэм хүйтнээс 19 хэм, бусад хэсгээр 11 хэм хүйтнээс 13 хэм, өдөртөө 4 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14 хэм хүйтнээс 16 хэм, өдөртөө 4 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14 хэм хүйтнээс 16 хэм, өдөртөө 5 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн байна.

2026 оны 11-р сарын 06-наас 2026 оны 11-р сарын 10-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

06-ны өдөр Баян-Өлгий, Ховдын өмнөд Говь-Алтайн зарим сумдын нутгаар, 07-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговийн зарим сумдаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна. 6, 7-нд ихэнх нутгаар хүйтэн, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр 21 хэм хүйтнээс 26 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5 хэм хүйтнээс 10 хэм, бусад нутгаар 10 хэм хүйтнээс 15 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Улз, Халх голын эхээр 7 хэм хүйтнээс 12 хэм хүйтэн,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм дулаан байна. 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Хуваалцах