Монголын баг спорт өрөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Тайланд улсыг зорилоо
Мэдээллийн алба

Спорт өрөлтийн 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн (WSSA 2026 Asian Sport Stacking Championships) 2026 оны 11 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Тайланд улсын Чонбури мужийн Си Рача хотод зохион байгуулагдана.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн нийт 54 тамирчин, багш дасгалжуулагч, эцэг эх, асран хамгаалагчдын хамт нийт 66 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор Тайланд улсыг зорьж байна.
Азийн 11 улсын 550 орчим шилдэг тамирчид нэгэн дор цуглаж ур чадвар, хурд, авхаалж самбаагаараа өрсөлдөх бөгөөд олон улсын тэмцээнээс туршлага хуримтлуулах, өөрийн ур чадвараа ахиулахаар тамирчид маань бэлтгэлээ хангаад байна.


















