Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

“ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө
“ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө. Зураг: МҮОНРТ

Африк тивд анх удаа зохиогдож байгаа залуучуудын олимпын наадам өнгөрсөн сарын 31-нд нээлтээ хийсэн.

Сенегалын Дакар хотноо нийт 25 спортын төрлөөр 205 орны 2,654 тамирчин өрсөлдөж байгаа.

Залуучуудын IV олимпын наадмын усан спортын тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчин Э. Энхмэнд 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд амжилттай оролцож, финалын уралдаанд өрсөлдлөө.

Тэрбээр урьдчилсан шатанд 2:24.34 амжилт үзүүлэн финалд шалгарсан бөгөөд финалын уралдаанд 2:21.65 амжилт үзүүллээ.

Түүний хувьд маргааш буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдөр 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дахин хүч сорих юм.

Хуваалцах