Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр Монголын зургаан бөх хүч сорино

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр Монголын зургаан бөх хүч сорино
ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр Монголын зургаан бөх хүч сорино. Зураг: МҮОНРТ

"Астана-2026" чөлөөт бөхийн ДАШТ-ий 61 кг-ын жинд Г.Батнасан, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга Тошихиро Хасегаватай барилдахаар сугалаа татлаа.

70 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Тулга жингийнхээ дэлхийн чансааг өнгөлж, эхний тойрогт гоц мөргөв.

86 кг-д Н.Батбилгүүн, дэлхийн 4 удаагийн аварга, олимпын наадмын хошой хүрэл медальт Кайл Дэйктэй барилдана.

125 кг-д Б.Намбардагва, Беларусийн Дзианис Храмянкоутай өрсөлдөхөөр боллоо.

Мөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр нар дагах барилдаан хийнэ.

Хуваалцах