Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийн хугацааг бууруулах, зорилгоор Х:7 “Туул тосгон-Био комбанит-Хангарьд цогцолбор” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Х:7 “Туул тосгон-Био комбинат-Яармагийн 3-р буудал” болгон өөрчлөв.
Уг замналд нь өөрчлөлт орсноор тухайн чиглэлийн автобус Яармагийн 3-р буудлаас эргэж, автобус хүлээгдлийн хугацаа багасаж байгаа юм.
Энэхүү чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх юм.
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.


















