Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Мэдээллийн алба

2026 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.
Хур тунадас:Аравдугаар сарын 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 02-нд Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 04-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:Аравдугаар сарын 31, 11 дүгээр сарын 04-нд -нд бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31, 11 дүгээр сарын 01-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр.
Агаарын температур:Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-18 хэм, бусад хэсгээр 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна.


















