Х.Болортуяа шигшээ 8-д шалгарлаа
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Казахстан улсад байгуулагдаж байгаа. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 10 тамирчин оролцож байгаа билээ.
Өнөөдөр ДАШТ-ий 59 кг-ын жинд Х.Болортуяа хүч сорьж байна. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, Испанийн Лидиа Тоуриньог 3:0-ээр буулган авч шигшээ наймд шалгарлаа.
Х.Болортуяа дараагийн тойрогт Энэтхэг болон Канадын бөхчүүдийн ялсантай нь барилдана.
Харин 55 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, дэлхийн аварга, Хойд Солонгосын тамирчин Ох Кён-Рёнд ялагдлаа. Хэрэв Ох Кён-Рён шигшээд шалгарвал Ц.Намуунцэцэг дагах барилдаан хийх юм байна.


















