Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
1/3
Нийгэм

Нийслэлийн Амгалан амаржих газар 407 дугаар хорих ангийн эх, нярай, эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн Амгалан амаржих газар 407 дугаар хорих ангийн эх, нярай, эмэгтэйчүүдэд  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ
Нийслэлийн Амгалан амаржих газар 407 дугаар хорих ангийн эх, нярай, эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Амгалан амаржих газар нийгмийн хариуцлагын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Арга хэмжээний үеэр жирэмсэн болон төрсний дараах эхчүүд, нөхөн үржихүйн болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүд, мөн эрхтэн тогтолцооны эмгэгтэй эмэгтэйчүүдэд үзлэг, шинжилгээ, оношилгоо хийж, шаардлагатай зөвлөгөөг өгчээ.

875354413_1093241356673755_7969417579139253455_n

Мөн нярай хүүхдүүдэд үзлэг хийжээ.  Уг арга хэмжээг Амгалан амаржих газрын Амбулаторийн тасгийн эрхлэгч, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй эмч Н.Төгсбаяраар ахлуулсан баг хамт олон зохион байгуулсан байна.

Амгалан амаржих газар цаашид ч нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаа тогтмол үргэлжлүүлж, эх, нярай, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах болно.

Хуваалцах