Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
1/3
Нийгэм

Хэнтий аймагт хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт 62.4 хувьд хүрчээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймагт хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт 62.4 хувьд хүрчээ
Хэнтий аймагт хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт 62.4 хувьд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайд болон Боловсролын сайдын хамтарсан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгийг 2026 оны 10 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна.

2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд 3791 хүүхэд буюу зорилтот бүлгийн 62.4 хувь нь эмчийн үзлэгт бүрэн хамрагдсан байна.

Үүнээс:

  • 36сартай 975 хүүхэд буюу зорилтот бүлгийн 67 хувь

  • 6 настай 1076 хүүхэд буюу зорилтот бүлгийн 63.1 хувь

  • 11 настай 1002 хүүхэд буюу зорилтот бүлгийн 57.7 хувь

  • 15 настай 738 хүүхэд буюу зорилтот бүлгийн 62.9 хувь нь тус тус эрт илрүүлэгт хамрагдсан байна.

Энэ удаагийн эрт илрүүлгийг хүүхдийн нас хөгжлийн онцлогт тохируулан 3, 6, 11, 15 настайд зохион байгуулж, өсөлт, хөгжил, хараа, биеийн ерөнхий эрүүл мэндийг үнэлэхийн зэрэгцээ насны онцлогт тохирсон эрсдэлийг ирлүүлж байна.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эх асран хамгаалагчдын оролцоо чухал. Иймд хүүхдээ үзлэгт идэвхтэй хамруулж, эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна

Хуваалцах