Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
1/3
Нийгэм

ЦЕГ: Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж  байсныг таслан зогсоожээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ: Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж  байсныг таслан зогсоожээ
ЦЕГ: Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж  байсныг таслан зогсоожээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гурван иргэн бүлэглэн ХБНГУ-аас олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад худалдан борлуулж байсныг цагдаа, тагнуулын байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Тодруулбал НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай”конвенцийн II жагсаалд багтсан ТНС-гийн өндөр агууламжтай 2кг 625,4 грамм сэтгэцэд нөлөөт бодис, 600 грамм 1230  ширхэг MDMA-ийн агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар  хураан авчээ.

Нийтдээ 2105 удаа хэрэглэх хэмжээний бодисын хууль бус эргэлтийг таслан зогсоолоо.  Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүн амын удмын сан, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулдаг тул Монгол Улсын Эрүүгийн хуулиар хүнд гэмт хэрэгт тооцон ял шийтгэдэг.

Хуваалцах