Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар шигшээ наймд шалгарчээ
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Отгонтуяа, Нигерийн тамирчин Кристиана Огунсанятай хүч сорьж, 3:2-оор ялав.
Тэрбээр шигшээ 8-д БНХАУ-ын тамирчин, Азийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Жин Жантай барилдана.
Харин 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Шведийн Тиндра Шёбергийг 7:0-ээр буулгаж авсан.
Түүний хувьд, шигшээ 8-д ОХУ-ын тамирчин Элизабет Петляковатай хүч сорих юм. Тэд өнөө жил "Улаанбаатар-опен" тэмцээний шигшээ барилдаанд учраа таарч, манай бөх ялж байсан.
Хуваалцах


















