Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
1/3
Нийгэм

Нийслэлийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээгээ зогсоож, хийн түлшинд шилжлээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээгээ зогсоож, хийн түлшинд шилжлээ
Нийслэлийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээгээ зогсоож, хийн түлшинд шилжлээ. Зураг: МҮОНРТ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн халаалтыг шингэрүүлсэн хийн системд шилжүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Баттүшиг нарын албаны хүмүүсээс гадна санхүүжүүлэгч болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд оролцов.

Тус сургуулийн халаалтыг “Саусгоби Сэндс” ХХК-ийн татвар ногдох орлогын нэг хувийн санхүүжилтээр “Газком” компани шингэрүүлсэн хийн түлшний системд шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

149 дүгээр сургууль нь Carborobot загварын тус бүр нь 300 кВт хүчин чадалтай хоёр зуух ашиглаж, жилд дунджаар 420 тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан. Шинэчлэлийн хүрээнд Япон улсын Rinnai брэндийн тус бүр нь 48 кВт хүчин чадалтай 15 ширхэг хийн бойлер суурилуулснаар жилийн 420 тонн хатуу түлшний хэрэглээг зогсоож, 90 гаруй айлын янданг буулгасантай дүйцэх хэмжээний агаар, орчны бохирдлыг бууруулж байна.

Rinnai брэндийн шингэрүүлсэн хийн түлшний систем нь 13 төрлийн аюултай нөхцөлийг илрүүлэн, хийн хангамжийг автоматаар хаах хамгаалалттай, тэсрэлтээс хамгаалагдсан цахилгаан тоноглол, дуут дохиололтой, хүйтэнд тэсвэртэй LED дэлгэц бүхий хийн мэдрэгчүүдтэй орчин үеийн дэвшилтэт технологи юм.

Хуваалцах