ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
11-р сарын 03-ны 20 цагаас 11-р сарын 04-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. 03-04-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы зарим, Сэлэнгийн ихэнх, Говь-Алтай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 04-ний өдөр Завхан, Хөвсгөлийн зарим, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи:Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 16 хэм хүйтнээс 21 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 10 хэм хүйтнээс 15 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 1 хэм хүйтнээс 6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмээс 2 хэм, бусад нутгаар 5 хэм хүйтнээс 10 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 5 хэм хүйтнээс 10 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө хотын хойд хэсгээр ялимгүй цас, өдөртөө хотын ихэнх хэсгээр цас орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5 хэм хүйтнээс 7 хэм, өдөртөө өмнөх өдрөөсөө 7 хэмээр хүйтэрч 2 хэм хүйтнээс 4 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10 хэм хүйтнээс 12 хэм, өдөртөө өмнөх өдрөөсөө 6 хэмээр хүйтэрч 2 хэм хүйтнээс 4 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11 хэм хүйтнээс 13 хэм, өдөртөө өмнөх өдрөөсөө 10 хэмаар хүйтэрч 4 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн байна.
2026 оны 11-р сарын 05-наас 2026 оны 11-р сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
04-05-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 05-ны өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар, 06-нд Баян-Өлгийн өмнөд, Ховд, Говь-Алтайн зарим сумдын нутгаар, 07-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим сумдаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5, 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр 21 хэм хүйтнээс 26 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 16 хэм хүйтнээс 21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 7 хэм, бусад нутгаар 9 хэм хүйтнээс 14 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Улз, Халх голын эхээр 7 хэм хүйтнээс 12 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.


















