Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

Богдхан уулын зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хамгаалах, амьдрах орчны экологийн холбоосыг хадгалах, авто замын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор экологийн гарц байгуулах санаачлагыг 2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод болсон Талуудын 17-р бага (Cop17) хурлын үеэр “Санамж бичиг”байгуулсан билээ.

853661469_1452345503664454_4292526728904838436_n

Энэхүү төслийг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судалгаа, дүгнэлтэд үндэслэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны оролцоотойгоор NCD группын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлхээр ажиллаж байна.

Screenshot 2026-11-03 103910

Энэхүү бүтээн байгуулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9, 22.9.1-д заасан байгаль хамгааллын чиглэлийн хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн зохицуулалттай уялдуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах, зэрлэг амьтдын аюулгүй нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус барилга бүтээцийн ажил ийнхүү эхэлж 2027 оны 2 улиралд бүрэн хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хуваалцах