Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Баавгайн мөрийг хэрхэн таних вэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баавгайн мөрийг хэрхэн таних вэ
Баавгайн мөрийг хэрхэн таних вэ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед иргэдээс баавгайн мөр илэрсэн гэх дуудлага, мэдээлэл ирж байгаа боловч зарим тохиолдолд бусад амьтны мөр, ул мөрийг баавгайнх гэж андуурсан мэдээлэл байна.

Ийм мэдээллийн дагуу холбогдох байгууллагын ажилтнууд газар дээр нь очиж шалгахад цаг хугацаа, хүн хүч, техник хэрэгсэл, шатахуун зарцуулагдаж, эрэн хайх ажиллагааны үр дүнд сөргөөр нөлөөлж байна.

Иймд иргэд та бүхэнд баавгайн урд болон хойд тавхайн мөр цас, шороо, элс зэрэг гадаргууд хэрхэн харагддагийг харуулсан танин мэдэхүйн зургуудыг хүргэж байна.

МӨРИЙГ САЙН АЖИГЛАЖ, ТАНЬЖ СУРААРАЙ

Баавгайн мөр ихэвчлэн 5 хурууны дардастай, хумсны мөр нь харагдаж болох бөгөөд хойд тавхайн мөр нь хүний хөлийн ултай төстэй сунасан хэлбэртэй байдаг.

Сэжигтэй мөр илэрсэн тохиолдолд:
-Аюулгүй зайнаас мөрний зургийг авч, боломжтой бол хэмжээг нь тэмдэглэх;
-Байршил, илэрсэн цаг хугацааг тодорхой мэдээлэх;
-Баттай тогтоогоогүй мөрийг шууд баавгайнх гэж дүгнэхгүй байх;
-Баавгайтай холбоотой байж болзошгүй ул мөр, бодит аюулын талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлээрэй.

Мөрийг өөрсдөө бүрэн таньж чадаагүй байсан ч баавгай байж болзошгүй үндэслэлтэй сэжиг, аюултай нөхцөл үүссэн бол дуудлага өгөхөөс бүү татгалзаарай.

Бидний зорилго бол иргэдийн мэдээллийг хязгаарлах бус, мэдээллийн үнэн зөв, тодорхой байдлыг сайжруулж, эрэн хайх ажиллагааг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах явдал юмгэж Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газраас уриалжээ.

Хуваалцах