Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Ханги-Мандал боомтын чиглэлд өдөрт 130 байсан экспортын тээврийн хэрэгслийн тоо 530 болж, дөрөв дахин өсжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханги-Мандал боомтын чиглэлд өдөрт 130 байсан экспортын тээврийн хэрэгслийн тоо 530 болж, дөрөв дахин өсжээ
Ханги-Мандал боомтын чиглэлд өдөрт 130 байсан экспортын тээврийн хэрэгслийн тоо 530 болж, дөрөв дахин өсжээ. Зураг: МҮОНРТ

Хилийн боомтуудын экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, ачаа тээврийн саатал, хүлээгдлийг бууруулах зорилгоор  Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу албан томилолтоор ажиллаж байна.

Ажлын хэсэг 2026 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хилийн боомт, экспортын тээвэр зохицуулалтын бүсэд ажиллаж, ачаа тээврийн урсгалд үүссэн хүндрэл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр холбогдох талуудтай уулзалт, хэлэлцээ хийжээ.

885359914_1471909695035973_5388286355972769453_n

Уулзалт, хэлэлцээний үр дүнд зэсийн экспортын тээвэрлэлт хэвийн болж, өдөрт 14 байсан тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн тоо 134 болж нэмэгдсэн байна.

Мөн Ханги-Мандал боомтын чиглэлд өдөрт 130 байсан экспортын тээврийн хэрэгслийн тоо 530 болж, дөрөв дахин өсжээ. Цаашид уг үзүүлэлтийг өдөрт 700-800 тээврийн хэрэгсэлд хүргэхээр тохиролцсон байна. Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд өдөрт 430 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгааг 1200-д хүргэж, экспортын тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхээр холбогдох талуудтай тохиролцоод байна.

Ажлын хэсэг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 3-ны өдөр БНХАУ-ын Бугат, Баяннуур хотын чиглэлд албан томилолтоо үргэлжлүүлж, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортын тээвэрлэлтийг тогтворжуулах чиглэлээр холбогдох талуудтай ажиллаж байна.

Хуваалцах