Боловсролын байгууллагын спортын наадам нээлтээ хийлээ
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн боловсролын байгууллагын спортын наадмын нээлтийн ажиллагаа боллоо. Энэ удаагийн наадамд аймгийн хэмжээний ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын 40 байгууллагын 1900 гаруй багш, ажилтан, албан хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож байгаа юм.
Спортын наадмыг Сүхбаатар аймгийн Боловсролын газар, тус аймгийн "Парис" олимпын зөвлөл хамтран зохион байгуулж байна.
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, "Парис' олимпын зөвлөлийн дарга МҮОХ-ны гишүүн Ш. Энх-Амар нарын албаны бусад хүмүүс оролцлоо.
Мөн нээлтийн ёслолын үеэр хөдөө орон нутагт биеийн тамир, спорт болон олимпизмыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Баруун- Урт сумын нэгдүгээр сургуулийн захирал Ц. Оюунжаргалыг МҮОХ-ны Олимпын алдар одонгоор, Дарьганга сумын биеийн тамирын багш Х. Эрдэнэбаатар, 9-р цэцэрлэгийн багш Г. Мөнхбат нарыг алтан медалиар тус тус шагнав.


















