МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ
Мэдээллийн алба

“Астана-2026” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд хүч үзсэн “Загреб-2025” ДАШТ-ий мөнгө, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Т. Тулга хүрэл медаль хүртлээ.

Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн чансааны зургаад бичигдэж буй, Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Молдавын Василе Диаконыг цэвэр яллаа.
МУГТ Т.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь медалиа хүртэж, “Осло-2021” ДАШТ-ий 65 кгд хүртсэн хүрэл медалиа 70 кг-ын жинд ихэрлүүлж чадлаа.
Манай тамирчин хэсгийн барилдаандаа Казахстаны Санжар Досжанов, залуучуудын дэлхийн аварга Ираны Сина Махди Халили нарыг ялж, хагас шигшээд шалгарсан ч ОХУ-ын бөх Ибрагим Шарапуттинович Ибрагимовт 3:2-оор ялагдсан билээ.


















