Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хүүхэд хамгааллын хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлалыг шинэчилж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхэд хамгааллын хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлалыг шинэчилж байна
Хүүхэд хамгааллын хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлалыг шинэчилж байна. Зураг: МҮОНРТ

Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоог боловсронгуй болгох хүрээнд 2018–2021 онд боловсруулсан аргачлалыг олон улсын Хяналт, шинжилгээ үнэлгээний зарчим, арга зүйд нийцүүлэн KPI, IPOII загварт суурилан шинэчилж, эхний шатны өргөн хүрээний туршилтыг дуусгасан.

Дараагийн шатны нарийвчилсан туршилтыг дүүргүүдтэй хамтран зохион байгуулж дууслаа. Шинэчилсэн аргачлалууд нь хүүхэд хамгааллын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжилт, үр дүнг бодитой үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг нотолгоонд тулгуурлан тодорхойлоход чиглэж байна.

Мөн хүүхэд хамгааллын салбарт KPI, IPOII арга зүйг шинээр нэвтрүүлснээр үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг хэмжих, үнэлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, бодлого, үйл ажиллагааг оновчтой төлөвлөх арга зүйн нэгдсэн суурь бүрдэнэ.

Хуваалцах