Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.

10-р сарын 31-ний 20 цагаас 11-р сарын 01-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 31-01-нд шилжих шөнө Хөвсгөл, Сэлэнгий хойд, Хэнтий, Дорнодын зарим, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар, 01-ний өдөр Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд, Завханы зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:ШөнөдөөМонгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15 хэм хүйтнээс 20 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11 хэм хүйтнээс 16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэмээс 4 хэм хүйтэн, бусад нутгаар 6 хэм хүйтнээс 11 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13 хэм хүйтнээс 15 хэм, бусад хэсгээр 9 хэм хүйтнээс 11 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11 хэм хүйтнээс 13 хэм, өдөртөө 0 хэмээс 2 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 12 хэм хүйтнээс 14 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 4 хэм хүйтэн байна.

2026 оны 11-р сарын 02-ноос 2026 оны 11-р сарын 06-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

02-нд Төв аймгийн зүүн хойд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 03-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Архангайн баруун, Говь-Алтайн хойд сумдаар, 04-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Булган, Төв, Хэнтийн хойд сумдаар, 05-нд Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим, Булганы зүүн, Дорноговийн хойд, Дорнодын өмнөд сумдаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 02-нд нутгийн зарим газраар, 03, 04-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр 16 хэм хүйтнээс 21 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11 хэм хүйтнээс 16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэмээс 4 хэм, бусад нутгаар 5 хэм хүйтнээс 10 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 3 хэм хүйтнээс 8хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна. 04-нд нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Хуваалцах