Нийгмийн даатгалын үйлчилгээний чанарыг иргэдийн сэтгэл ханамжаар хэмжинэ
Мэдээллийн алба

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2.2.1.1-д заасан “Нийгмийн даатгалын үйлчилгээний чанарыг сайжруулна” гэсэн зорилтын үр дүнг иргэд, даатгуулагчдын сэтгэл ханамжийн хувиар хэмжих шалгуур үзүүлэлтийг баталсан.
Энэхүү зорилтын хүрээнд сэтгэл ханамжийн судалгааг Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн болон Монгол Улсын Их Сургуулийн Бодлогын судалгааны лабораторитой хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ноос 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулахаар боллоо.
Судалгааны зохион байгуулалтын талаар Үйлчилгээ хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газраас 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нарт мэдээлэл, зөвлөмж өглөө.
Мөн нийгмийн даатгалын үйлчилгээний талаарх мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шуурхай хүргэх зорилгоор ухаалаг Чатбот үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, нийгмийн даатгалын байгууллагад утсаар хандаж байгаа дуудлага алдалтыг бууруулах, үйлчилгээний чанар, соёлд анхаарч ажиллахыг үүрэг болгов.


















