Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

“Алтанцом”-ын барилдаан бямба гарагт эхэлнэ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Алтанцом”-ын барилдаан бямба гарагт эхэлнэ
“Алтанцом”-ын барилдаан бямба гарагт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

2026-2027 оны  Алтанцомын барилдаан энэ бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 7-нд Бөхийн өргөөнд эхэлнэ. Өмнө нь найман баг оролцож байсан бол энэ удаа үндэсний шилдэг компаниуд болон аймгийн дэвжээдийг төлөөлж долоон баг өрсөлдөнө.

Дархан аварга Н.Батсуурь ахлагчтай “Увс нуур” дэвжээ

  • Дархан аварга Н.Батсуурь

  • Улсын заан Л.Энхсаруул

  • Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ

  • Аймгийн арслан Г.Цоггэрэл

  • Аймгийн арслан Б.Цагаанбанди

  • Аймгийн арслан Г.Цэрэнтогтох

  • Аймгийн заан Б.Батбаян

  • Аймгийн заан Т.Батсүрэн

Даян аварга Б.Орхонбаяр ахлагчтай  АПУ СКАЙТЕЛ" баг

  • Улсын даян аварга Б.Орхонбаяр

  • Улсын арслан Ц.Бямба-Отгон

  • Улсын харцага Э.Даш

  • Улсын харцага Б.Цэдэнсодном

  • Улсын начин Н.Амгаланбаатар

  • Улсын начин Б.Бат-Эрдэнэ

  • Аймгийн хурц арслан М.Цэрэн

  • Аймгийн арслан Х.Чойжилсүрэн нараас бүрджээ.

Улсын аварга О.Хангай ахлагчтай Таван богд группийн "ХОВД ДЭВЖЭЭ" баг

  • Улсын аварга О.Хангай

  • Улсын арслан Б.Бат-Өлзий

  • Улсын заан Б.Пүрэвсайхан

  • Улсын начин Б.Сосорбарам

  • Улсын начин Б.Түмэндэмбэрэл

  • Улсын начин Э.Сумьяабат

  • Аймгийн хурц арслан Ц. Төмөрцоож

  • Аймгийн арслан М.Баяржавхлан нараас бүрджээ.

Бүрэнтөгс ахлагчтай Ажнай корпорацын "Ажнай" баг

  • Улсын аварга П.Бүрэнтөгс

  • Улсын заан Б.Серик

  • Улсын харцага Б. Түвшинтөгс

  • Улсын начин Б.Гончигсүрэн

  • Аймгийн хурц арслан М.Эрхэмбаяр

  • Аймгийн хурц арслан М.Буяндэлгэр

  • Аймгийн арслан Б.Баянсүх

  • Аймгийн арслан О.Доржсамбуу нараас бүрджээ.

Улсын арслан Э.Батмагнай ахлагчтай "М-Си-Эс Энержи" баг

  • Улсын арслан Э.Батмагнай

  • Улсын заан Д.Хүдэрбулга

  • Улсын заан Д.Алтанцоож

  • Улсын харцага Г.Бадрах

  • Улсын харцага Ц. Мөнхбаяр

  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр

  • Аймгийн арслан М.Баасанжав

  • Аймгийн арслан С.Жавхлан нар М-Си-Эс группийн бүрдүүлсэн багт барилдана.

Улсын гарди М. Лхагвагэрэл ахлагчтай “Эв монгол” баг “

  • Улсын гарди М.Лхагвагэрэл

  • Улсын заан Д.Анар

  • Улсын начин Ч.Батчулуун

  • Улсын начин Б.Даваа-Очир

  • Улсын начин Т.Дүгэрдорж

  • Аймгийн арслан П.Хүрэлбаатар

  • Аймгийн арслан харцага Б.Ренчинжүгдэр

  • Аймгийн начин Д.Мөнхтулга нар тус багийн бүрэлдэхүүнд багтаж байна.

Улсын заан С.Сүхбат ахлагчтай "Хатант Интернэшнл" баг

  • Улсын заан С.Сүхбат

  • Улсын харцага Б.Зоригтбаатар

  • Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ

  • Улсын харцага Ө.Батсуурь

  • Улсын начин Б.Шаравдорж

  • Аймгийн арслчан Г.Мөнхбаяр

  • Аймгийн начин Ө.Пэрэнлэйжамц нараар багаа бүрдүүлжээ.

"Алтан цом"- ын эхний барилдаанд дараах зургаан баг хүч үзнэ.  Эхний тойргийн барилдаан Увс нуур” дэвжээ – "Миг даатгал" ХХК-ийн "Эв Монгол" баг, "АПУ, Скайтел ХХК-ийн "АПУ Скайтел" баг – "М-Си-Эс" группийн "М-Си-Эс Энержи" баг,"Ажнай корпораци" ХХК-ийн "Ажнай" баг – "Таван Богд" группийн "Ховд дэвжээ" багууд барилдана.

Хуваалцах