“ДАКАР-2026”: Б.Оргилмаа гараандаа 6 дугаар байрт шалгарчээ
Мэдээллийн алба

Залуучуудын олимпын наадамд дэлхийн 204 орны 15–17 насны 2,700 орчим тамирчин спортын 25 төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа. Тодруулабал, хөнгөн атлетик, усанд сэлэлт, жүдо, бокс, элсний бөх, байт харваа, таеквондо, 3х3 сагсан бөмбөг, элсний волейбол, футзал, спорт гимнастик, скейтборд зэрэг 25 спортын төрөл багтжээ.
Монгол Улсаа төлөөлөн бокс, дугуй, жүдо, элсний бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлтийн зургаан төрөлд нийт 10 тамирчин өрсөлдөж байгаа.
“Дакар-2026” залуучуудын олимпын наадмын дөрөв дэх өдрийн тэмцээн, уралдаан өчигдөр явагдсан. Монгол Улсаа төлөөлөн Б.Оргилмаа усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдлөө.
Тэрбээр тавдугаар гараанд уралдаж, 29.02 секундын амжилтаар гараандаа зургаадугаар байр эзэлсэн юм. Тус төрөлд нийт 68 тамирчин өрсөлдсөнөөс есөн гарааны нэгдсэн дүнгээр Б.Оргилмаа 40 дүгээр байрт жагсжээ.
Залуучуудын IV зуны Олимпын наадам арваннэгдүгээр сарын 13 хүртэл үргэлжилнэ.


















