Мексикт “Катрина” хэлбэртэй зайрмаг олны анхаарлыг татаж байна
Мэдээллийн алба

Мексикийн нийслэл Мехико хотод “Үхэгсдийн өдөр”-ийн уламжлалт бэлгэдэл болсон Катринагийн дүрстэй гар хийцийн зайрмаг худалдаанд гарч, иргэдийн сонирхлыг татаж байна.
Уг амттаныг хотын тус хотын төвд байрлах Цүнүүн (Ts’unu’un) хэмээх зайрмагны газар хийж байгаа аж.
Зайрмагийг Катрина болон уламжлалт чихрийн гавлын дүрслэлээс санаа авчээ.
Зайрмагийг цөцгийн суурин дээр байрлуулж, гадуур нь гавлын хэлбэртэй шоколадан бүрхүүл хийдэг байна. Шоколад, гүзээлзгэнэ, нимбэг, пистачио зэрэг олон төрлийн амттайгаар бэлтгэдэг бөгөөд өвөрмөц хэлбэр нь олон нийтийн сүлжээнд ч анхаарал татжээ.
Катрина нь гоёмсог хувцасласан эмэгтэй араг ясны дүр бөгөөд Мексикийн Үхэгсдийн өдрийн хамгийн танигдсан бэлгэдлийн нэг юм. Жил бүрийн энэ баяраар мексикчүүд нас барсан төрөл төрөгсдөө дурсаж, тахилын ширээ засах, цэцэг, лаа, хоол хүнс болон гавлын хэлбэртэй амттан өргөх уламжлалтай.
Мехико хотын худалдаа, үйлчилгээний газрууд Үхэгсдийн өдрийн баяр ойртохтой зэрэгцэн уламжлалт бэлгэдлийг орчин үеийн хоол, амттантай хослуулсан бүтээгдэхүүнүүдээ ийнхүү танилцуулж эхэлжээ.
Эх сурвалж:https://www.viory.video















