Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУлсын нэгдүгээр төв эмнэлэг Зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монголд анх удаа эмнэлзүйн практикт нэвтрүүллээ
1/3
Нийгэм

“Хавдрын эсрэг аян-2026” Өмнөговь аймагт үргэлжилж байна

ХС
Хавдар судлалын үндэсний төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хавдрын эсрэг аян-2026” Өмнөговь аймагт үргэлжилж байна
“Хавдрын эсрэг аян-2026” Өмнөговь аймагт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн эмч, мэргэжилтнүүдийн баг “Хавдрын эсрэг аян-2026”-ы хүрээнд Өмнөговь аймагт ажиллаж байна.

Аяны хүрээнд хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, орон нутагт үзүүлэх төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Үзлэг, оношилгоонд дараах зорилтот бүлгийн иргэд хамрагдах боломжтой.

Тодруулбал:

• Хавдрын оношийг тодруулах, баталгаажуулах шаардлагатай иргэд;

• Хавдрын урьдал эмгэг оношлогдож, эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа иргэд;

• Ходоод, элэг, умайн хүзүү болон бусад төрлийн хорт хавдраар өвчилсөн иргэдийн нэгдүгээр үеийн төрөл садан, гэр бүлийн гишүүд;

• Хорт хавдрын улмаас хяналтад байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд холбогдох шинжилгээ хийлгэсэн иргэд;

• Онош тодруулах болон ялган оношилгоо хийлгэх шаардлагатай иргэд;

• Элэгний В, С вирустэй нь тогтоогдож, эмчилгээ хийлгэсэн болон идэвхтэй хяналтад байгаа иргэд;

•Эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад байдаг, хавдрын урьдал эмгэгтэй, эсийн шинжилгээний хариу эерэг гарсан болон онош тодруулах шаардлагатай иргэд;

• Ходоодны шарх, ходоодны хатангиршилт үрэвслийн улмаас хяналтад байдаг иргэд хамрагдаж боломжтой юм байна.

Хуваалцах