Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Соёл, спорт

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ
Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Азийн зуны спортын ХХ наадам өндөрлөхөд 5 хоног үлджээ. Манай улс энэ удаагийн наадамд 31 төрөлд 300 орчим тамирчин илгээсэн.

Тэгвэл 20 төрлийнх нь тамирчид тэмцээнээ албан ёсоор дуусгаж, түрүүч нь эх орондоо иржээ. Одоо чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, каноэ слалом, гольф, жюү жицү, таеквондо, сквош, теннис, E-Sports зэрэг төрөл үлдсэн байна.

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ. Өнөөдөр сугалаа гарчээ. Маргааш эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаан болно.

Манайхаас Э.Ариунболд, К.Ёолк, Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар татамид гарах юм. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 10:00, финал манай цагаар 16:00 цагт эхэлнэ.

Хуваалцах