Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Соёл, спорт

Олон улсын хүүхдийн спортын наадамд А.Мөнгөнзул алт, С.Мөнхжаргал, М.Ариунцэцэг нар мөнгө, Э.Үүрцайх хүрэл медаль хүртлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын хүүхдийн спортын наадамд А.Мөнгөнзул алт, С.Мөнхжаргал, М.Ариунцэцэг нар мөнгө, Э.Үүрцайх хүрэл медаль хүртлээ
Олон улсын хүүхдийн спортын наадамд А.Мөнгөнзул алт, С.Мөнхжаргал, М.Ариунцэцэг нар мөнгө, Э.Үүрцайх хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж, Монгол улсаас спортын найман төрөлд 76 тамирчин өрсөлдлөө.

Тус наадмын боксын тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Э.Гаваагийн удирдлага дор оролцсон баг тамирчид амжилт арвинтай.

Тэмцээний охидын 50 кг-ын жинд А.Мөнгөнзул алт, 48 кг-д С.Мөнхжаргал, 52 кг-д М.Ариунцэцэг нар мөнгө, 70 кг-д Э.Үүрцайх хүрэл медаль хүртлээ.

Харин хөвгүүдийн 50 кг-д Ө.Сүлд мөнгө, 60 кг-д М.Цэлмэг хүрэл медаль хүртжээ.

Тэмцээнийг Монгол улсаас олон улсын шүүгч Д.Лхагвадорж дэнсэлсэн юм.

Хуваалцах