Жүдо бөхийн үндэсний шигшээ баг Нагояа хотыг зорилоо
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Япон улсын Айчи-Нагояа хотод зохион байгуулагдаж буй 20 дах удаагийн "Азийн наадам" тэмцээндээ оролцохоор жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Н.Дагвасүрэн нарын удирдлага дор өнөөдөр эх орноосоо мордлоо.

4 жилд нэг удаа зохиогддог шар тивийн олимп хэмээн нэрлэгддэг Азийн наадмын жүдо бөхийн төрөл энэ сарын 30-наас эхэлнэ.
Маргааш тэмцээний албан ёсны сугалаа гарна.
Хуваалцах


















