“DARKHAN CUP 2026 “ бодибилдинг, фитнессийн нээлттэй тэмцээн зохион байгуулагдаж байна
Мэдээллийн алба

Дархан Бурхант Бодибилдинг, Фитнессийн холбооноос уламжлал болгон 4 дэх жилдээ зохион байгуулж буй “DARKHAN CUP 2026” бодибилдинг, фитнессийн нээлттэй тэмцээн өнөөдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дархан хотын Darkhan United Arena-д амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Завхан аймгаас нийт 60 гаруй тамирчин оролцож, давхардсан тоогоор 120 тамирчин 23 төрлөөр ур чадвар, бие бялдрын хөгжил, тайзны үзүүлбэрээр өрсөлдөж байна.
Тэмцээн нь бодибилдинг, фитнессийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, тамирчдын ур чадварыг хөгжүүлэх, цаашдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.


















