Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Улс төр

“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

“Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн нээлт Баасан гарагт (2026.09.25) албан ёсоор зарлагдаж, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцогч багуудад хандаж, парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, ойлгомжтой хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, дуу хоолой тэдний шийдэл хамгийн чухал бөгөөд өндөр ач холбогдолтой хэмээн онцолж байсан билээ. Тэгвэл өчигдөр (2026.09.26)  Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Unread Media хамтран зохион байгуулсан “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж, шилдгүүд тодров.

c6e6b48145d54b9f9e570481293a72f0

Уг тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцсон. Тэрбээр баг тус бүр ажил хэрэгч технологийн шийдэл танилцуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй, мэдээллийг илүү ойлгомжтой, цэгцтэй, үр өгөөжтэй байдлаар олон нийтэд хүргэх технологийн шийдлүүдийг хүлээн авч, цаашид ч нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

4d07a916a05b43729a314a9ec165b43a

Хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг ашиглан парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой хүртээмжтэй болгох чиглэлээр өөрсдийн шийдлээ танилцуулсан “Нээлттэй парламент”хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн тэмцээнд нийт 32 багаас шалгарсан шилдэг 10 баг оролцож, оюун ухаан, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдсөн. Багууд Улсын Их Хурлын Тамгын газрын олон нийтэд ил болгосон хуулийн хүрээнд ашиглах боломжтой бүх дата,мэдээллийг технологийн шийдлээр хэрхэн энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй, сонирхолтой байдлаар хүргэх вэ гэдгийг гол зарчмаа болгож ажиллажээ.

441a112543c14931b23a2ca6ebf26f26

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Одхүү, Азийн сангийн Засаглалийн хөтөлбөрийн захирал Г.Золжаргал, “Альфа Брэйн” ХХК-ийн захирал Т.Билгүүн нар ажиллаж, шилдгүүдийг тодруулсан юм.

ffbf1d208fd44684b7d64e8fe138d2ff (1)

I байранд “Хуралдай” баг  “Дагалдах актын хяналтын AI туслах” хөгжүүлэлтээр

II байранд “Сод тод гялалзана” баг “Хөгжлийн бэрхшээл оролцоонд саад болохгүй” хөгжүүлэлтээр

III байранд “Zero one” баг “Нээлттэй парламент-нээлттэй өгөгдөлд суурилсан AI туслах” хөгжүүлэлтээр тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Хуваалцах