Монголын өсвөрийн волейболын баг мөнгөн медаль хүртлээ
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам өндөрлөж байна.

Тус наадмын волейболын охидын ангилалд А.Баярсайхан дасгалжуулагчтай Монгол Улсын баг тамирчид мөнгөн медаль хүртлээ.

Багийн бүрэлдэхүүнд Б.Болорномин, Ш.Эрхсаран, З.Ариунжаргал, А.Сарангоо, П.Элбэгжаргал, Б.Энхжин, Ц.Хонгорзул, Б.Амирлан, Б.Баярмаа, Б.Мишээлт-Од нар тоглов.

Хуваалцах


















