Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Нийгэм

ОБЕГ: Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОБЕГ: Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ
ОБЕГ: Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ. Зураг: МҮОНРТ

Увс аймагт сургалт зохион байгуулаад Улаанбаатар хот руу буцаж явсан ОБЕГ-ын харьяа 113 дугаар ангийн штабын дарга, хошууч Б.Анараар ахлуулсан ажлын хэсэг зам тээврийн осолд орсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг нь аварчээ.

Тодруулбал, ажлын хэсгийнхэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгаас гарч явах үедээ онхолдсон тээврийн хэрэгслийг олж, зорчигчдод яаралтай тусламж үзүүлсэн байна.

Ослын улмаас тухайн тээврийн хэрэгслийн жолооч булчин чангарч татсан байдалтай, нэг эмэгтэй зорчигчийн баруун гарын шуу хугарсан, мөн нэг зорчигч тохойн хэсэгтээ шалбарсан байжээ.

Ажлын хэсгийн алба хаагчид осолд өртсөн иргэдэд анхны болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, бэртэж гэмтсэн иргэдийг дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах