Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Соёл, спорт

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцож байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцож байна
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцож байна. Зураг: МҮОНРТ

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Шөнийн марафон” ХХК,Portal.mnхамтран Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шөнийн марафонд нийт 9 мянга орчим хүн оролцож байгаагаас 5 км-ийн зайд 1694, 10 км-ийн зайд 1794, 21 км-ийн зайд 5349 хүн тус тус бүртгүүлэн гүйж байна.

6ab7c25b0e1ea02d0ac51790

Шөнийн марафоны нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа оролцлоо.

Тэрбээр “Улаанбаатар хотынхоо төв талбайд ийм олон хүн нэг зорилгын дор цуглаж, хамтдаа гүйж, хөгжим сонсож, хотынхоо шөнийн уур амьсгалыг мэдрэх гэж байгааг харахад үнэхээр сайхан байна. “Night Marathon Ulaanbaatar 2026” бол зүгээр нэг гүйлтийн тэмцээн бус хүмүүсийг спортоор дамжуулан нэгтгэж, хотынхоо орон зайг өөр өнцгөөс мэдрэх боломжийг бүрдүүлж байгаа арга хэмжээ юм. Ингээд 5, 10, 21 км-ийн зайд гүйхээр гарах гэж байгаа бүх оролцогчдодоо амжилт хүсье. Энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулахад дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэв.

Тус арга хэмжээ нь автомашины хэрэглээг бууруулах, иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягт уриалах, гүйлтийн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн спортыг хөгжим, гэрэл зураг, энтертайнмент болон хотын шөнийн орчинтой хослуулсан шинэ төрлийн фестивалийн хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлог юм.

6ab7c2900e1ea02d0ac51792
6ab7c2af0e1ea02d0ac51795
Хуваалцах