Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Соёл, спорт

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ

МУ
Монгол Улсын Засгийн газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ. Зураг: МҮОНРТ

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд  оролцож буй Монгол Улсын баг, тамирчидтайгаа уулзлаа.

825279084_2424018881462535_7512079245625407329_n

“АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна.

827843646_969102146222854_2788739294860236714_n

Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ.

829605235_1590390319500021_4780937688909495096_n

Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг. Монгол түмнийхээ итгэл, уухайн түрлэгээр урам авч, улам их амжилт гаргахыг баг тамирчдаасаа хүслээ.

825279375_1033980183025364_8952629070706816356_n

Засгийн газар спортын салбар, тамирчдаа дэмжиж ажиллахаа илэрхийлж, спортын салбарын ажилтнууд болон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын цалин, Лос-Анжелесийн олимп, паралимпд бэлтгэх үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээр 2027 оны улсын төсөв тусгаад буйг онцолж байлаа.

Хуваалцах