НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Мэдээллийн алба

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Нэгдсэн Үндэсний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Нгүен Дук Лонг, Ази дахь чухал ашигт малтмалын зохицуулалт, хуулийн хэрэгжилт, ханган нийлүүлэлтийн ил тод байдлыг хангах CREST төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр уул уурхай, байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал болон дээрх төслийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Цаашид талууд гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар зарим статистик тоон мэдээлэл солилцох мөн прокурорын байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.


















