Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ. Зураг: МҮОНРТ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 3-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилж байна. Энэ жил томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, архаг суурь өвчтэй нийт 293,619 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуугийн вакцины хамралт 67.2 хувьтай үргэлжилж, зорилтот бүлгийн 179,546 иргэн вакцинд хамрагдаад байна.

Энэ жилийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU Quadrivalent буюу дөрвөн цэнт вакциныг хэрэглэж байна. Тус вакцин нь томуугийн А хүрээний хоёр, В хүрээний хоёр төрлийн вирус болон томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Улирлын томуугийн идэвхжил ихэвчлэн аравдугаар сарын дунд үеэс нэмэгддэг ч энэ жил эрт эхэлж болзошгүйг нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. Ялангуяа зургаан сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдийн вакцины хамралт харьцангуй бага байгаа тул эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ вакцинд хамруулж, томуугаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Хуваалцах