Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Улс төр

Н.Учрал Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзлаа

ГХ
Гадаад Харилцааны Яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Учрал Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзлаа
Н.Учрал Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов.

Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсаас Япон Улсад чиглэсэн экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын зэрэгцээ боловсрол, хүний нөөцийн хөгжлийн чиглэлд хэрэгжиж буй MJEED, KOSEN төслүүдийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх асуудлыг хөндлөө.

Монгол иргэдийн Япон Улсад зорчих нөхцөлийг үе шаттай хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахын чухлыг мөн онцоллоо.

Ирэх 2027 онд Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр орны найрамдал, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх шинэ боломж болгон өргөн хүрээнд тэмдэглэх талаар санал солилцлоо.

Хуваалцах