Сүхбаатар дүүрэг 84 иргэнийг тохирсон ажлын байранд зуучилж ажиллажээ
Мэдээллийн алба

Монгол улсын Засгийн газраас 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн бирж болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудтай хамтран “Ажилд орох өдөр “ аяныг зохион байгуулжээ.
Энэхүү аянаар ажил хайгч иргэдийг ажлын байранд холбон зуучлах, сул болон шинээр бий болсон ажлын байрыг иргэдэд танилцуулж, хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг хүргэсэн байна.
Дүүргийн 1-20 дугаар хорооны 323 ажил хайгч иргэн арга хэмжээнд хамрагдан хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, 2000 орчим сул ажлын байр танилцуулагдаж, 84 иргэнд хөдөлмөр эрхлэх ур чадварын үнэлгээ хийж, тохирсон ажлын байранд зуучилжээ.


















